Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлэх “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийн чиглэл, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хамтран ажиллахаар болов.

Хамтын ажиллагааны үр дүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх юм.