Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.

Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэ хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.