• Хаан үг
  • Таны үг
  • Нийтлэл
  • Facebook
  • Twitter
  • RSS
Grand News

,

  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Спорт
  • Нийслэл
  • Эрхэм хүн
  • Онцлох байгууллага
  • Хаан түшээ

Саарал төр

2022 оны 01-р сарын 05 өдөр

Нийтлэл

Монгол улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын “эрчимтэй хяналтанд” 2017 оноос орчихоод байгаа билээ.

Тэгвэл саяхан  Бангкокд болсон ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын хуралд манай төр засгийн төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, урьдчилсан дүнгээ тавиулжээ. Монгол улс ФАТФ-ийн 20 зөвлөмжөөс 15-ыг нь хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-ийг нь биелүүлээгүй учир “дунд” авчээ. Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, тагнуул, цагдаа зэрэг монголын төрийн гол гол байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн оных шигээ бөөнөөрөө Тайландад очиж “дунд” тавиулсан тэр дөрвөн зүйл юу болох, яагаад монголчууд энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байгааг иргэд мэдэх эрхтэй.

Үр дүнгийн үнэлгээний биелэгдээгүй 4 зүйл

Санхүүгийн систем, нийт эдийн засгийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс хамгаалахын тулд санхүүгийн салбараа зохистой ажиллуулж, улс орныхоо аюулгүй байдал, хамгаалалтыг хангасан байх тухай ФАТФ-ийн зөвлөмжүүдийг биелүүлж, нэн даруй гарсан байх 11 үр дүнгийн биелэгдээгүй тэр 4 зүйл нь гэвэл:

Нэгдүгээрт: “Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх.” гэсэн 3 дахь заалтыг Монгол улс хангаагүй хэвээрээ байна. Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

Хоёрдугаарт: “Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”) гэсэн 4 дэх заалтыг хангаагүй хэвээрээ байна. Монголын төр үнэт чулуу, үнэт металл олборлож, борлуулж, хил давуулж байгааг хянаж чадахгүй байна. Татвар нь нэмэгдэхээр тонн тонноороо алга болдог алт үүнийг гэрчилнэ. Хянаж чадахаа байсан нинжагийн алтны олборлолт, алтыг нинжагаас газар дээр нь худалдан аваад байгаа “тусгай хамгаалалттай” нууц эздийг энд хэлж байна. Мөн тонн тонноор нь хил нууцаар давуулж байгаа чулууны наймаачид энд орно.

Гуравдугаарт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах” гэсэн 7 дахь заалтыг монголын төр хэрэгжүүлж чадахгүй байна. Энд монголын төр засаг авлигатай тэмцсэн дүр эсгэж, хааяа хааяа төр засгийн өндөр албан тушаалтан, том банк, компанийн захирлуудыг баривчилдаг ч, эдүгээ ямар ч хэрэг, хэн нь ч шүүхээр дуустлаа ороогүй, ямар нэг шалтгаанаар суллагдсан, ял шийтгэл аваагүйг иргэд харсаар сууна. Энд хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайд агснуудыг, Эрдэнэс Монгол компанийн захирал, Худалдаа Хөгжлийн банкны эзэн гэх мэт олон цуутай хүмүүсийг баривчлаад сулладаг, төдөлгүй чимээгүй болчихдог тухай ярьж байна.

Дөрөвдүгээрт: “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...” гэсэн 11 дэх заалтыг Монгол улс зөрчсөөр байна. Цөмийн зэвсгийн туршилтаараа дэлхий нийтийг айлгаж, иргэдээ өлөн зэлмүүн амьдруулж байгаа Хойд Солонгос улсад тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг манайх биелүүлэхгүй байна. Сүүлийн үед тоо нь буурч байгаа ч Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамдаа тушаадаг.

Монголын төр засгийн үнэн нүүр царайг илчилсэн бодит үнэлгээг олон улсын байгууллагаас ийнхүү өгчээ. Саарал ордонд байрлах “саарал” төр маань улс орноо “саарал жагсаалтад” оруулж, ард иргэдийнхээ амьдралыг “саарал болгох” үйлдлээ хэзээ зогсоох юм бэ?

Саарал жагсаалтад ормогц төгрөгийн ханш шууд унаж, горыг нь дахиад л иргэд, жирийн бизнес эрхлэгчид амсах юмаа.

Бүс нутагтаа “дунд” дүн авсан монголын төлөөлөгчид 10-р сарын 12-нд Парист очиж ФАТФ-ийн жилийн хурлаас “саарал жагсаалтад” орох эсэхээ сонсоно.


Нийтлэлч: Д.Жаргалсайхан

Tweet

Холбоотой мэдээлэл

Орон нутаг төрийн албан хаагчийн хомсдолд орж байна

Орон нутаг төрийн албан хаагчийн хомсдолд орж байна

2022/ 06-р сарын 09 өдөр

Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээ

Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээ

2022/ 01-р сарын 05 өдөр

М.Энхболд: Ц.Нямдоржийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ

М.Энхболд: Ц.Нямдоржийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ

2019/ 03-р сарын 25 өдөр

АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарт илгээсэн Ерөнхий сайдын захидлыг гардуулж өгөв

АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарт илгээсэн Ерөнхий сайдын захидлыг гардуулж өгөв

2018/ 10-р сарын 29 өдөр

Санал хүсэлт

Нэр*

Сэтгэгдэл*

Шинэ мэдээ
Орон нутаг төрийн албан хаагчийн хомсдолд орж байна

Орон нутаг төрийн албан хаагчийн хомсдолд орж байна

2022 оны 06-р сарын 09 өдөр

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн ...

2022 оны 06-р сарын 09 өдөр

“Коронавирус”-ээс хамгаалах арван зөвлөмж

“Коронавирус”-ээс хамгаалах арван зөвлөмж

2022 оны 06-р сарын 09 өдөр

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

2022 оны 06-р сарын 09 өдөр

Коронавирусийн халдвараас сэргийлэх энгийн арга нь гараа угаах

Коронавирусийн халдвараас сэргийлэх энгийн арга нь гараа угаах

2022 оны 01-р сарын 12 өдөр

Д.Сумъяабазар: Түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийднэ

Д.Сумъяабазар: Түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийднэ

2022 оны 01-р сарын 05 өдөр

Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022 оны 01-р сарын 05 өдөр

Саарал төр

Саарал төр

2022 оны 01-р сарын 05 өдөр

Залуучуудын хувьсгал

Залуучуудын хувьсгал

2022 оны 01-р сарын 05 өдөр

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

2022 оны 01-р сарын 05 өдөр

Монгол улсын заан Н. Жаргалбаяр: Аварга болохын ерөөл бодож, аварга ахынхаа зүүн мөрнөөс нь адис авсан даа...

Монгол улсын заан Н. Жаргалбаяр: Аварга болохын ерөөл бодож, аварга...

2022 оны 01-р сарын 05 өдөр

Дарханы зам он дамнан хойшлогдсоор өнөөдрийг хүрлээ

Дарханы зам он дамнан хойшлогдсоор өнөөдрийг хүрлээ

2022 оны 01-р сарын 05 өдөр

Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээ

Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээ

2022 оны 01-р сарын 05 өдөр

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

2022 оны 01-р сарын 05 өдөр

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

2022 оны 01-р сарын 05 өдөр

COVID-19 халдвар авсан иргэдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ

COVID-19 халдвар авсан иргэдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай...

2022 оны 01-р сарын 05 өдөр

Цагаан тугалга агуулсан шүдний оо

Цагаан тугалга агуулсан шүдний оо

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

2022 оны 01-р сарын 05 өдөр

Нэрс ямар ид шидтэй вэ?

Нэрс ямар ид шидтэй вэ?

2022 оны 01-р сарын 05 өдөр

 Хөхний сүү үрэвслийг дардаг

Хөхний сүү үрэвслийг дардаг

2022 оны 01-р сарын 05 өдөр

ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 12 эм нэмэгдлээ

ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 12 эм нэмэгдлээ

2022 оны 01-р сарын 05 өдөр

NASA-гийн хөлөг эртний астероидын гадаргууд хүрч чадлаа

NASA-гийн хөлөг эртний астероидын гадаргууд хүрч чадлаа

2022 оны 01-р сарын 05 өдөр

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

2022 оны 01-р сарын 05 өдөр

Эрүүл урт, наслахын нууц бол хөлөө арчлах

Эрүүл урт, наслахын нууц бол хөлөө арчлах

2022 оны 01-р сарын 05 өдөр

Энэ сарын нислэгийн хувиар гарлаа

Энэ сарын нислэгийн хувиар гарлаа

2021 оны 07-р сарын 05 өдөр

Сүүлийн 24 цагт 1551 хүнээс халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт 1551 хүнээс халдвар илэрлээ

2021 оны 07-р сарын 05 өдөр

Миний эх орон
  • Улаан цутгалан

    Улаан цутгалан

  • Өмнөговь Баянзаг

    Өмнөговь Баянзаг

  • Отгонтэнгэр хайрхан

    Отгонтэнгэр хайрхан

  • Хойд цэнхэрийн агуй

    Хойд цэнхэрийн агуй

  • Хөвсгөл нуур

    Хөвсгөл нуур

  • Бурхан халдун хайрхан

    Бурхан халдун хайрхан

  • Найман нуур

    Найман нуур

  • Увс нуур

    Увс нуур

Хаан жиргээ

Tweets by @Ganbat_UvKH
Эхэнд очих
  • Бидний тухай
  • Суртачилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Facebook
  • Twitter
  • RSS

© 2015 Khaan.mn All rights reserved.