HUAWEI бизнесийн үр дүнгээ танилцууллаа
2021 оны 01-р сарын 29 өдөр
Шенжень, Хятад, 2020 оны 10-р сар] Huawei 2020 оны эхний гурван улирлын бизнесийн үр дүнгээ танилцууллаа. Энэ хугацаанд Huawei 671.3 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9% -иар өссөн ба энэ хугацаан дахь компанийн цэвэр ашгийн хэмжээ 8.0% байлаа. 2020 оны Huawei-н эхний гурван улирлын үр дүнгүүд нь компанийн төлөвлөгөөний дагуу байгааг онцолсон.
Дэлхий ертөнц COVID-19-тэй тэмцэж байгаа энэ үед АНУ-ын хоригтой холбоотойгоор Huawei-д хүчтэй дарамт ирж үйл ажиллагаанд ч тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгарсаар байгаа ч компани нь үүнийг даван гарах шийдлүүдийг эрэлхийлж, зах зээл дэх байр сууриа хадгалах, хүн төрөлхтний амьдралыг илүү сайхан хялбар болгох технологийн хөгжүүлэлтүүд, үйлчлүүлэгчид болон ханган нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.
Цаашид Huawei нь AI, cloud, 5G, тооцоолол зэрэг ICT технологийн давуу талуудаа ашиглан, өөрийн түншүүдийн хамт төлөвлөгөөнд суурилсан шийдлүүдийг гаргаж, салбарын програмуудыг хөгжүүлж, 5G сүлжээнүүдийн үнэ цэнийг гаргах болно.
ICT технологи нь орчин үеийн нийгмийн тулгын чулуу болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон. ICT технологийн салбар дахь хурдацтай, эрүүл хөгжил нь дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэлд тулгуурлагдаж урагшилдаг гэдэгт HUAWEI итгэдэг. Энэ ч утгаараа HUAWEI компани нь дэлхийн түншүүдтэйгээ нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх цаашлаад ICT –ийн хамгийн шинэлэг технологийн дэвшилтүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн төлөө тогтвортой бодлогын төлөвлөгөөтэй ажиллах болно. Тус компани нь цаашид ч дэлхийн эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болно.
[1] Энд дурдсан санхүүгийн тоо баримт нь аудитад хамрагдаагүй бөгөөд олон улсын санхүүгийн тайлагналын стандартад нийцүүлэн хийгдсэн болно; валютын ханш нь 2020 оны 9-р сарын сүүлийн байдлаар тооцоологдсон: 1 доллар = 6.8101 юан
Санал хүсэлт